Хүртээмжтэй орчин
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нь Өвөрхангай, Баянхонгор аймгийн салбар зөвлөлүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, орчин нөхцөлийг сайжруулах, тэдний эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллалаа. Уг ажлын хүрээнд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Баянхонгор аймагт 40 , Өвөрхангай аймагт 16 байгууллага, Улаанбаатар хотод УБИС-н хичээлийн байруудад орчны хүртээмжинд үнэлгээ хийж нийт 150 төрийн болон хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, оюутан залууст хүртээмжийг бий болгох тухай мэдлэг ойлголт өгөх сургалтыг хүргэлээ.
Өөрчлөлт
Драгон төвийн урд явган хүний зам дээр баригдсан ТҮЦ, жижиг худалдааны барилгууд тэргэнцэртэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг зөрчиж, саад үүгэж байсан асуудлаар холбогдох газруудад шаардлага хүргэн ажилласнаар дээрх замыг чөлөөлж, иргэдэд саадгүй зорчих боломж олгох чиглэлийг НЗДТГ-с СХД-ын газар зохион байгуулалтын албанд хүргүүлэн нөлөөлөл хийн ажилласан бөгөөд үр дүнд дээрх баршил дах ТҮЦ, жижиг худалдааны барилгуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон.
Үр дүн
Ажлын үр дүнд Баянхонгор аймагт төрийн банк, УБЕГ, аймгийн нэгдсэн эмнэлэг, УБИС-н 4-р байрны орчны хүртээмж сайжирсан бол, Өвөрхангай аймгийн үнэлгээнд хамрагдсан 16 байгууллагт хүртээмжийг бий болгох зөвлөмжийг боловсруулан хүргээд байна. Мөн 2022 онд төрийн захиргааны байгууллагуудын орчны хүртээмжинд хийсэн үнэлгээний дагуу ЭЗХЯ, УУХҮЯ-дад орчны хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох тухай албан шаардлагыг “Онч шийдэл” ТББ, “Хил хязгааргүй” ТББ , “MJL Attorneys” хуулийн фирмтэй хамтран хүргэж ажиллалаа.

