card

ХНХЯ-ны харъяа Сургалт үнэлгээ судалгааны институдиас ХБИ-дэд түр сургалт зохион байгуулах эрхийг 2 сургалтын хөтөлбөрөөр авч нийт 30 ХБИ-нд түр сургалтанд хамруулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, чадамжийн гэрчилгээ олгов. 

ХБХХЕГ-тай хамтран ажлын байрны дадлагажуулагч хөтөлбөрийг хэрэгжүүлэн   5 хөгжлийн бэрхшээлтэй гишүүнийг “Таван богд солюшнс”-д лавлах утасны операторчоор зуучлан бусадтай адил ажил хөдөлмөр эрхлэж, орлого олох боломжийг бий болгосон.

Дэлгэрэнгүй
 
1. Зураг хажуудаа тексттэй - Жижиг зурагтай

 

ХБХХЕГ-ын захиалгаар чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 25-с дээш ажилтантай 54 аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалт, түүнтэй холбоотой дүрэм журмыг таниулах ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад цогц ойлголт өгөх хуулийн эмхтгэл “Ажилтай орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гарын авлагыг боловсруулан гаргалаа.

Дэлгэрэнгүй

2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах хөтөлбөрт МТИҮХ-ны дэргэдэх  Эко гифт хоршоо нь “Эко бэлэг “ төслөөр оролцож 50 сая төгрөгийн зээлийг авч эргэн төлөлтөө  цаг хугацаанд нь хийж одоогоор 20 сая төгрөгийг эргэн төлөлтийг хийгээд  байна.  Тус төслийн хүрээнд 2 бүтэн цагийн,  8 хагас цагийн нийт 10 ХБ-тэй иргэн ажлын байраар хангагдаж. ажиллаж байна.  

Бараа бүтээгдэхүүнүүд Емарт худалдааны төвийн 3 салбараар борлуулагдаж дунджаар нэг  сард 3 сая  төгрөгийн  борлуулалттай  ажиллаж байна.

Дэлгэрэнгүй