Манай холбоо 2005 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад салбар зөвлөл байгуулан ажиллаж байна.
Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо (МТИҮХ) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэлийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулан мэдээллээр хангаж, сэтгэлзүйн болон оюуны дэмжлэг үзүүлэх замаар амьдралын чадавхыг сайжруулах, тэргэнцэртэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулан гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.
Эрхэм зорилго

Бид "Тэгш оролцоот хүртээмжтэй нийгэм" эрхэм зорилгын хүрээнд төрийн үйлчилгээ, олон нийтийн хандлагыг ээлтэй, хүртээмжтэй болгох замаар хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй иргэдийн нийтлэг эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Үйл ажиллагааны чиглэл 
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчигдсөн эрхийн асуудлаар судалгаа хийх нотолгоонд суурилсан нөлөөлөл
- Хүртээмжтэй орчныг бүрдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлгийн болон НҮЭМ-н эрх
- Хөдөлмөр эрхлэлт
- Хөгжлийн бэрхшээлийн хүмүүсийн эрхийг таниулах түгээх
Хөтөлбөр
- Олон нийтийн болон бодлогын нөлөөллийн хөтөлбөр
- Гишүүдийн оролцоог нэмэгдүүлэлж нийгмийн дэмжлэгийг зуучлах хөтөлбөр
- Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулар хөтөлбөр
- Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр
Гишүүдэд чиглэсэн

- Хууль, хөдөлмөрийн харилцаа, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл хүргэх
- Ажилд зуучлах өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр болон аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд зуучлах
- Нийгэмшүүлэх, идэвхжүүлэх үйл ажиллагаанууд /цасны баяр, зуны зугаалга, хүүхдиын баяр, шинэ жилийн арга хэмжээ г.м/
ТАНИЛЦУУЛГА