МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СТАТИСТИК ТОО МЭДЭЭЛЭЛ
Үндэсний статистикийн хороо нь 2003 оноос эхлэн албан ёсны статистик мэдээлэл болох /хуучнаар Өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтийн тайлан НС-1 маягт/ Нийгмийн зарим үзүүлэлтийн тайлан НЗҮ-1, НЗҮ-1А маягтаар аймаг, нийслэлээс жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоо мэдээллийг цуглуулж нийтэд түгээж байгаа билээ.
Энэхүү мэдээнд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээгээр алдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон хүмүүсийг хамруулдаг.
Тус хорооны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 106,169 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60247 буюу 56.7 хувь нь эрэгтэй, 45980 буюу 43.3 хувь нь эмэгтэй байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 2021 он

